Л.Энх-Амгалан: Гадаадад 14 тэрбум төгрөгийн тэтгэлгээр суралцаж байгаа 230 оюутан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй /LIVE/

Л.Энх-Амгалан: Гадаадад 14 тэрбум төгрөгийн тэтгэлгээр суралцаж байгаа 230 оюутан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй /LIVE/

Гадаадын шилдэг их дээд сургуульд суралцсан олны танил эрхмүүдийн хүүхдүүдийн нэрс ил тод болсонтой холбогдуулан үүсээд буй асуудал болон оюутны тэтгэлгийн хүртээмжийн асуудлаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. 

Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт боловсролын зээлийн сангийн асуудал гарсан. Энэ тал дээр мэдээлэлтэй хандаасай гэж хүсэж байна. Өнгөрсөн хугацаанд сая гаруй хүүхдэд тэтгэлэг олгосон. Хамгийн гол нь эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхдүүдэд давуу эрх олгосон гэх асуудлын нягталж шийдвэр гаргаасай гэж хүсэж байна.

Өнгөрсөн долоо хоногт бидний судалсан мэдээллээр гадаадад тэтгэлгээр суралцаж байгаа 200 гаруй сурагчдаас 230 оюутан зээлийн гэрээний үүрэг биелүүлээгүй зөрчил гаргаж, улсад 14 тэрбум төгрөгийн алдагдал гарах эрсдэлтэй болсон.

Тиймээс энэ хүүхдүүдтэй холбогдож, хуулийн байгууллагатай хамтран гэрээний үүргээ биелүүлэх чиглэл өгч байна. Мөн өнгөрсөн жилээс МУ-ын Ерөнхийлөгчийн 130 сум 170 хороонд зарлагдсан. ЭЕШ-ийн оноогоор гурван хичээлд өндөр оноо авсан хүүхдүүдийг нэг жил хэлний бэлтгэлд сургаж, дэлхийн их дээд сургуульд явуулж байгаа. Энэ дээр ямар ч ар өврийн хаалга байхгүй. Харин Ерөнхий сайдын тэтгэлэг хэлний өндөр шаардлага тавьж, урилга авсан сурагчдад олгож байгаа учир хахуулийн асуудал байхгүй. Дэлхийн шилдэг 100-д явуулах асуудлыг өөрчилж, 50 хүртэлх сургуульд өндөр шалгуураар хүүхэд явуулна" гэсэн юм. 

ҮЗЭХ: