Улаанбаатарт 7 градус дулаан байна

Улаанбаатарт 7 градус дулаан байна

Өнөөдөр\2022.03.23\өдөр Баян-Өлгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтайн нутаг,  Баян-Өлгийн хойд, Увсын өмнөд, Ховдын зүүн болон хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө ихэнх нутгаар үүлшинэ, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи өдөртөө баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Идэр голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Говь-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна. Улаанбаатарт өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө 5-7 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.