Монгол эмэгтэйчүүдийн гэрлэлтийн дундаж нас 26.7 байна

Монгол эмэгтэйчүүдийн гэрлэлтийн дундаж нас 26.7 байна

Үндэсний статискийн газраас монгол эмэгтэйчүүдийн гэрлэлтийн дундаж насны талаарх судалгааг танилцуулжээ. Судалгаанд дурдсанаар, монгол эмэгтэйчүүдийн гэрлэлтийн дундаж нас

  • 1989 онд 21.1,
  • 2000 онд 23.7 байсан бол
  • 2020 онд 26.7 болжээ.

Дэлхийн банкны судалгаанаас харахад олон улсын хэмжээнд эмэгтэйчүүд дунджаар 26-28 насандаа гэрлэж байна. Мөн Монгол эмэгтэйчүүдийн дундаж төрөлтийн тоо 1980 онд 6, 1990 онд 4 хүүхэд байсан бол 2020 онд дунджаар 3 хүүхэд болжээ.