Сэлэнгэ аймгийн иргэд шинээр сонгогдож буй Засаг дарга Н.Лхагвадоржийг эсэргүүцэн жагсаж байна

Сэлэнгэ аймгийн иргэд шинээр сонгогдож буй Засаг дарга Н.Лхагвадоржийг эсэргүүцэн жагсаж байна

Сэлэнгэ аймгийн иргэд шинээр сонгогдож буй Засаг дарга Н.Лхагвадоржийг эсэргүүцэн жагсаж байна.  Тодруулбал, өчигдөр Сэлэнгэ аймгийн МАН-ын бага хурал болж, шинэ Засаг даргыг сонгох томилгоог хэлэлцсэн. Өнөөдөр болсон хуралд нийт 37 гишүүнээс 36 нь оролцсон бөгөөд 19 нь Н.Лхагвадоржид саналаа өгчээ. Харин түүнтэй өрсөлдсөн Ж.Отгонхүү 17 хүний санал авсан байна.

Өмнөх Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил олон сараар эмчилгээ хийлгэх, дахин хагалгаанд орох болсон шалтгааны улмаас үүрэгт ажлаа өгсөн байна.

Одоогоор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар энэ асуудлыг оруулж эцэслээгүй байгаа аж. Тиймээс нутгийн иргэд нь шийдвэр гаргахаас өмнө энэ томилгоог цуцлахыг шаардаж Засаг даргын Тамгын газрын үүдэнд жагсч байна.

Иргэдийн хэлж буйгаар Сэлэнгэ аймагт МАН-ын бүлэг төрийн өмчийг тендер зарлахгүйгээр дур мэдэн хуваарилдаг, байгалийн баялгийг хувийн эрх ашгаар  завшиж модны хулгай хийх, газар шороо ухах гэх мэт хууль бус үйлдэл хийдэг. Мөн хууль бус томилгоог өөхшүүлсэн. Ихэнхи дарга нар нь Зүүнхараа болон Мандал сумаас сонгогдсон хэмээн дургүйцэж эсэргүүцэлээ илэрхийлж байна. Түүнчлэн иргэдийн зүгээс Н. Лхагвадоржийг шалгуулах хүсэлтэй байгаа аж.