Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил ЗОГСЖЭЭ

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил ЗОГСЖЭЭ

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын технологи, үйл ажиллагаа хүйтний улирлын улмаас зогссон байна.

Тийм учраас зам тээврийн яамнаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2022 оны авто замын барилгын ажил эхлэх хүртэлх хугацаанд авто замын үндсэн трассаар зохион байгуулахаар болжээ.

Тус чиглэлийн зам барилгын ажил бүрэн дуусаагүй байгаа тул авто замаар зорчих нийт жолооч, зорчигчид хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж, авто замын нөхцөл байдалд тохируулан анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулсан байна.