Сэлэнгэ аймгийн шинэ Засаг даргаар Н.Лхагвадорж сонгогдлоо

Сэлэнгэ аймгийн шинэ Засаг даргаар Н.Лхагвадорж сонгогдлоо

Сэлэнгэ аймгийн шинэ Засаг даргаар Нацагдорж овогтой Лхагвадорж сонгогдлоо. Өмнөх аймгийн Засаг дарга Ш.Оргил олон сараар эмчилгээ хийлгэх, дахин хагалгаанд орох шалтгааны улмаас үүрэгт ажлаа өгч буй тухайгаа хэд хоногийн өмнө мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Засаг даргыг сонгох аймгийн МАН-ын хорооны VIII хурал болсон.

Өнөөдрийн хуралд нийт 37 гишүүнээс 36 нь оролцсон бөгөөд 19 нь Н.Лхагвадоржид саналаа өгчээ. Харин түүнтэй өрсөлдсөн Ж.Отгонхүү 17 хүний санал авчээ.

Н.Лхагвадорж нь 2017 оноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргаар ажилласан бөгөөд 2020 оноос аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллажээ.