"Угаарын хий мэдрэгч айлд дуугарвал давхар Тавантолгой түлшид мэдэгдэл ирж, шалгадаг болсон"

"Угаарын хий мэдрэгч айлд дуугарвал давхар Тавантолгой түлшид мэдэгдэл ирж, шалгадаг болсон"

Өнөөдөр /2021.11.08/ “Тавантолгой Түлш” компани, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар хамтран угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэх аяны дүгнэлт, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн билээ.

Энэ хүрээнд Тавантолгой компанийн мэдээллээр, “Сэрүүний улирал эхэлсэнтэй холбоотой гэр хорооллын айл өрхүүд галлагаа эхэлж байна. Иймд айл өрхүүд яндангаа хөөлүүлэх дуудлага өгч байгаа. Гэхдээ өөрсдөө хөөлөх бүрэн боломжтой айл өрхүүд дуудлага өгч, уг үйлчилгээг хүсэж байгаа нь асуудал гаргаж байна. Өөрсдөө хөөлөх бүрэн боломжтой айлын янданг нь хөөлж өгөхгүй бол угаартсан гэх худал дуудлага өгсөн асуудал ч байна. Энэ жилийн хувьд иргэд угаартаж буй шинж, угаарын хийн мэдрэгч нь айлд мэдрэгдвэл давхар мэдээлэл нь манайд ирдэг болсон. Энэ нь иргэдийн аюулгүй байдлыг хангаж, тэдгээр иргэдтэй манайхаас холбогдож “танайд хүн байгаа юу? Дохиолол дуугарч байна” гэх зэргээр мэдэгддэг болсон” гэв.