БНХАУ гурван удаагийн давтан шинжилгээний хариунаас хамаарч хөл хөдөлгөөнийг 21-28 хоногийн дараа нээж магадгүй

БНХАУ гурван удаагийн давтан шинжилгээний хариунаас хамаарч хөл хөдөлгөөнийг 21-28 хоногийн дараа нээж магадгүй

Өнгөрсөн аравдугаар сард Эрээн-Замын-Үүд боомтын Хятад, Монголын дундын бүсэд байрлах Хятад талын жолоочоос коронавирусийн халдвар илэрсэн тул БНХАУ Эрээний боомтоо “тодорхойгүй хугацаагаар хаах” шийдвэр гаргаад байсан билээ.

Иймд тус хотод халдвар бүртгэгдэхгүй 21 хоносон тохиолдолд хилээ нээж, энгийн горимд шилжинэ гэдгээ мэдэгдээд байсан юм. Энэ талаар Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайханы мэдээлснээр, “Эрээн хотод “тэг” зогсолт үргэлжилж байгаа бөгөөд сүүлийн долоо хоногт Ковид илрээгүй байна. Гэсэн ч гурван удаагийн давтан шинжилгээний хариунаас хамаарч хөл хөдөлгөөнийг 21-28 хоногийн дараа нээж магадгүй. БНХАУ-ын тал хөл хорионы хатуу дэглэм тогтоож байгаа нь өвлийн олимпыг зохион байгуулахтай холбоотой байх.

Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар  Баянхошуу, Ханги, Гашуунсухайт гэсэн гурван хилийн боомт ажиллаж байна. Бусад нь хаалттай байгаа эд нарын дйилэнх нь Хятадын тал хилээ хаасантай холбоотой байгаа юм” гэжээ.