МАН өөрсдөдөө зориулж 10 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэртийг өөрчилснөөс гадна 50 мянгатын дэвсгэртийг гаргахаар бэлтгэж байна уу

МАН өөрсдөдөө зориулж 10 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэртийг өөрчилснөөс гадна 50 мянгатын дэвсгэртийг гаргахаар бэлтгэж байна уу

Төв банк дурсгалын 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг гаргасан байна. Тодруулбал, "Ардын хувьсгалын 100" жил гэсэн логог мөнгөн дэвсгэрт дээр бичиж баруун доод хэсэгт 3D хэмжээст морьтон баатар байрлуулж, баруун, зүүн ирмэгт харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан долоон ширхэг ташуу зураасан товгор таних тэмдэг оруулсан байна. Харин ар талд нь Д.Сүхбаатар жанжины хөрөг болон хэлсэн алдарт үгээс гадна хэт ягаан туяаны гэрэлд тодорч харагдах соёмбо, Монгол Улсын газрын зургийг тус, тус байрлуулжээ. Уг мөнгө нь гүйлгээнд хүчин төгөлдөр юм байна.

Уг нь Төв банкны тухай хуулийн 7.2-т “Монгол Улсын мөнгөн тэмдэгт нь цаасан болон зоосон хэлбэртэй байна. Мөнгөн тэмдэгтийн хэв загварыг УИХ-аас батална” хэмээн заасан байдаг.

Гэтэл хаврын чуулганаар мөнгөн дэвсгэртийн хэв загварыг ярилцаж батлаагүй билээ. Тэгэхээр МАН 100 жилийн ойдоо зориулан улсынхаа мөнгөн дэвсгэртийг дураараа өөрчилж таарсан уу хэмээн олон нийт хардаж байна. 

Түүнээс гадна 50 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэртийг удахгүй гаргахаар бэлтгэж байгаа гэх мэдээлэл бий билээ. Энэ талаар Монголбанкнаас тодруулахад "Одоогоор шийдвэр гараагүй" гэлээ. 

Харин өнөөдөр Монгол банкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирал Р.Саранцэцэг өнөөдөр "ТОМ ДҮНТЭЙ МӨНГӨН ДЭВСГЭРТИЙН ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА НЭМЭГДСЭН НЬ СӨРӨГ ҮЗЭГДЭЛ БИШ" хэмээн ярилцлага өгчээ. Ярилцлагыг ЭНД дарж уншина уу.