ЭЕШ-ын үед халдвар авсан хүүхдүүд энэ жил өнжинө

ЭЕШ-ын үед халдвар авсан хүүхдүүд энэ жил өнжинө

Элсэлтийн Ерөнхий шалгалт ирэх долдугаар сарын 1-ээс 4-ний хооронд зохион байгуулагдах тов гарсан билээ. Энэ жилийн хувьд цар тахлын онцгой нөхцөл байдалд болж буй тул халдвар хамгаалалтын дэглэм баримталж шалгалтыг зохион байгуулна.

Тэгвэл шалгалт зохион байгуулагдах хугацаанд халдвар авсан нь батлагдсан хүүхдүүд энэ жил өнжих аж. Учир нь  улаан бүс рүү хянагч багш болон бусад ажилчин орж болохгүй, хүүхдийг ирүүлэх боломжгүй тул онлайнаар авах боломжгүй гэж Боловсролын үнэлгээний төв үзжээ. Харин шалгалт авах өдөр өвчний шинж тэмдэг илэрсэн хүүхдийг тусгай ангид оруулж, шалгалтыг нь өгүүлэх юм байна.

Ташрамд дуулгахад, энэ жил нийт 40,423 элсэгч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

8 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

9 минутын өмнө