Маргааш "НОМЫН БАЯР"-тай

Маргааш "НОМЫН БАЯР"-тай

Жил бүр уламжлал болсон Үндэсний номын баяр маргааш /2021-06-11/ эхэлж  энэ сарын 13-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Мөн уламжлал ёсоор Сүхбаатарын талбайд үйл ажиллагааг зохион байгуулах юм.  Энэ өдрийн онцлог нь дан ганц номын худалдаа биш бөгөөд уншигчид зохиолч, орчуулагчтайгаа биечлэн уулзаж, гарын үсэг зуруулан, хямдралтай үнээр ном авах боломжийг олгодог билээ.