Хөнгөн гэмт хэрэг үйлсэн хүмүүст цахим бугуйвч зүйлгэж, зорчих эрхийг хязгаарлах хууль МАРГААШНААС хэрэгжинэ

Хөнгөн гэмт хэрэг үйлсэн хүмүүст цахим бугуйвч зүйлгэж, зорчих эрхийг хязгаарлах хууль МАРГААШНААС хэрэгжинэ

Дэлхийн олон оронд цар тахлын үед шоронгийн нөхцөл  хамгийн эрсдэлтэй гэж үзэж байгаа. Тийм ч учраас хоригдлуудыг ялаас чөлөөлөх, өршөөл үзүүлэх шийдвэрийг гаргаж байгаа юм. Хөнгөн ялтай хоригдлуудаар ажил хийлгэж, батлан даалтад гаргах, цар тахалтай тэмцэхэд дайчлах зэргээр шийдэж байна.

Монгол Улсад коронавирусийн халдвар дотоодод тархахаас өмнө буюу дөрөвдүгээр сарын 9-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы үеэр халдвараас сэргийлэх зорилгоор шоронд хоригдож байгаа зарим ялтны ялыг хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг авч үзэх шаардлагатай гэх асуудлыг хөндсөн байдаг.

Тэгвэл Хууль зүй дотоод хэргийн яамнаас санаачилсан  анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хорих ял биш зорчих эрхийг хязгаарлах  ял маргааш буюу 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.

Энэхүү ял нь хэрэгт холбогдсон этгээдийн хувийн зан төлөв, үйлдсэн гэмт хэргийн нийгэмд учруулсан хор уршгийг харгалзан заавал хорих ял оноож нийгмээс тусгаарлахгүйгээр ажил хөдөлмөр эрхлэх, гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхийн зэрэгцээ сурч боловсрох эрхээ эдлэх, давтан гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бууруулах зэрэг нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой хэмээн албаныхан үзэж байгаа юм.

Түүнчлэн цахим бугуйвч хэрэглэснээр улсын төсөвт хорих ял эдлүүлэх зардлаас гурван тэрбум төгрөг хэмнэгдэнэ. Хэрэв цахим бугуйвчийг тайлах, таслахыг оролдвол хорих ял болгон хүндрүүлж шийтгэх аж.