СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийтийн тээврийн автобус замын хажуу талын мод мөргөжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийтийн тээврийн автобус замын хажуу талын мод мөргөжээ

Өнөөдөр \2020.12.30\ 14:00 цагийн орчимд Энхтайваны өргөн чөлөө, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр,  Монгол Улсын Боловсролын их сургуулийн урд замд “Hyundai aero BUS” маркийн автобусны жолооч, 45 настай, эрэгтэй М нь замын хайс, хашлага болон мод мөргөсөн зам тээврийн осол гаргасан байна.

Уг автобус дотроо долоон зорчигчтой хөдөлгөөнд оролцож байсан бөгөөд гэмтэж бэртсэн хүн байхгүй ажээ. Иймд жолооч та бүхэн зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.