Ж.Мөнхбат гишүүний 162 тэрбум төгрөгийн концессын гэрээ цуцлагджээ

Ж.Мөнхбат гишүүний 162 тэрбум төгрөгийн концессын гэрээ цуцлагджээ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар нийт 11 концессийн гэрээг цуцалсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Цуцлагдсан концессууд дотор УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын “Засагт чандмань майнз” компанид олгосон гэрээ багтжээ.

УИХын гишүүн Ж.Мөнхбат нь ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Дорноговь аймгийн Сайншанд сумыг Дэлгэрэх сумтай холбох 130 км замыг концессын гэрээгээр хадам ахынхаа хамаарал бүхий “Засагт чандмань майнз” ХХК-д 162 тэрбум 869 сая 200 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт хийх шийдвэрийг гаргасан байдаг. 

Мөн Ж.Мөнхбатаас гадна сайд асан Н.Номтойбаяр “МАК” компанидаа 78 тэрбум,  С.Бямбацогт “Алтай трест” компанидаа 77 тэрбум төгрөгийн концессын эрхийг олгосон байдаг билээ.

Энэ нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах гол үндэслэл болсон билээ.