Л.Баттөр: Коронавирусээр өвдөөд эдгэсэн хүмүүс дахин халдвар авсан тохиолдол Монголд бүртгэгдээгүй байна

Л.Баттөр: Коронавирусээр өвдөөд эдгэсэн хүмүүс дахин халдвар авсан тохиолдол Монголд бүртгэгдээгүй байна

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр коронавирусийн халдвараар өвдөөд эдгэрсэн 25.6 мянган иргэнийг хэрхэн вакцинжуулалтад хамруулах талаар мэдээлэл өглөө. 

Тэрээр “Өвчилснөөс 6-8 сарын хугацаанд тухайн хүнд эсрэг биеийн тогтоц тогтвортой байна гэж үзэж байна. Өвдөөд эдгэрсний дараа удсан хүмүүс вакцинжуулалтаас хоцорч байна гэж айж байж магадгүй. Тэгэхээр гурав, зургаан сарын хугацаа өнгөрсөн ч тухайн вакциныхаа хоёр дахь тунг хийлгэх бүрэн боломжтой.

Тавдугаар сарын 8 гэхэд тодорхой шийдвэр гарч, өвдөөд эдгэсэн хүмүүст вакцинжуулалт хэзээ, хэдийд хийх вэ гэсэн асуудал тодорхой болно. Иймд хугацаа өнгөрчихсөн гэж айж сандрах шаардлагагүй гэдгийг хэлмээр байна. Өнөөдрийн байдлаар өвдөөд эдгэсэн хүмүүс дахин давтаж халдвар авсан тохиолдол Монгол Улсад бүртгэгдээгүй байгаа. Энэ юуг харуулж байна вэ гэхээр магадгүй тодорхой удаан хугацаанд буюу зургаан сар түүнээс дээш хугацаанд тухайн хүмүүст эсрэг биеийн хамгаалах байдал байна гэдгийг харуулж байна" гэлээ.