"Nokia" компани саран дээр 4G сүлжээ байгуулахаар болжээ

"Nokia" компани саран дээр 4G сүлжээ байгуулахаар болжээ

Дэлхий дээр харилцаа холбооны компаниудад сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлэхээр ширүүн өрсөлдөж буй Финландын “Nokia” компани шинэ зах зээлд хөл тавих болсноо зарлажээ.

Тодруулбал, тус компани дэлхийн дагуул саран дээр анхны 4G сүлжээг байгуулах эрх авсан байна. АНУ-ын сансар судлалын байгууллага NASA 2030 он гэхэд саран дээр хүн амьдрах байнгын суурин байгуулахаар төлөвлөж байгаа юм. Энэ зорилгынхоо хүрээнд NASA сарны гадаргyy дээр “овор хэмжээ багатай, эрчим хүчний хэмнэлттэй, сансрын эрс тэс нөхцөлд зохицох” 4G сүлжээ байгуулахаар болсон ба тоног төхөөрөмж нийлүүлэгчээр Nokia компанийг сонгожээ.

Төслийг хэрэгжүүлэх $14.1 саяын дүнтэй гэрээг Nokia компанийн АНУ дахь салбартай байгуулсан байна. NASA 2024 онд саран дээр хоёр дахь удаагаа хүн буулгах Artemis төсөл хэрэгжүүлж байгаа. Саран дээр буух хоёр сансрын нисгэгчийн нэг нь эмэгтэй хүн байх юм.Тэднийг очихоос хоёр жилийн өмнө буюу 2022 онд Nokia-гийн 4G сүлжээ ажиллаж эхлэх ёстой юм байна.

Эх сурвалж: AFP