Ардчилсан намын дэд дарга Б.Дэлгэрмаа Монгол Ардын Хувьсгалт нам, Иргэний Зориг Ногоон нам, Монголын Уламжлалын Нэгдсэн намын нэгдэл болох "Та бидний эвсэл"-ээс Сүхбаатар дүүрэгт нэр дэвших шийдвэр гаргаж, мөрийн хөтөлбөрөө өгсөн байна.
Тэрбээр АН-ын үүсгэн байгуулагчдын нэг, тус намын анхны дэд даргын албыг хашиж байсан билээ.
Түүнээс гадна УИХ-ын гишүүн, Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга асан Батын Батбаяр тус эвслээс Чингэлтэй дүүрэгт нэр дэвших аж. Дээрх хоёр хүний хувьд Иргэний Зориг Ногоон намд элссэн юм.
Өчигдөр "Та бидний эвсэл" нэр дэвшигчдийнхээ бичиг баримтыг Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгсөн билээ. Энэ үеэр МАХН-ын дарга М.Энхбаяртай хамт Б.Батбаяр, Б.Дэлгэрмаа нар ирсэн байлаа.