Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж Үндэсний баяр наадмыг хэрхэн зохион байгуулах асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, баяр наадмыг хөл хөдөлгөөн багатай, бөөгнөрөл үүсгэхгүйгээр телевиз, цахимаар иргэдэд хүргэх асуудлыг ярилцжээ. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлсэн байна.