Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмогийн 68 их аварга, Асашёорюү Д.Дагвадорж их сүмог орхиж зодог тайлж байгаагаа мэдэгдсэнээс хойш арван жил өнгөрчээ.
Д.Дагвадорж мэргэжлийн сүмод 25 удаа түрүүлж, түүхэнд гуравт бичигдэх амжилт үзүүлсэн юм. Сүмогийн хүнд ширүүн ертөнцөд өөрийн хүчээр амжилт гаргаж, их аварга хэмээх эрхэм цолыг монголчуудаас анх удаа хүртсэн түүний энэхүү зүтгэлийг Монголын төр үнэлж Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин цол хүртээсэн билээ.