Канадын агаарын цэргийн хүчний Snowbirds нисэх багийн онгоц осолдсоны улмаас нэг хүн амиа алджээ. Онгоц Камлупс хотын дээгүүр нисэж байгаад хувийн орон сууцны хороолол дунд унасан байна.
Камлупс нь Ванкуверээс зүүн хойд зүгт 320 км-ийн зайтай оршдог, 90 мянган хүн амьдардаг хот юм байна.
Нисэх багийнхан коронавирусийн цар тахлын эсрэг тэмцэлд үнэтэй хувь нэмэр оруулсан канадчуудад зориулж үзүүлэн тоглолт хийж байжээ. Нэг нисгэгч нь катапульт буюу ослын үед харвах систем ашиглан онгоцноос гарч амь аврагдсан ч хүнд бэртжээ. Камлупсын нисэх буудлаас хоёр онгоц агаарт хөөрсний дараа нэг нь шатаж, улмаар унаж байгаа нь харагдах аж. “Ямар ч чимээ гаралгүй онгоц нэг тойрог хийгээд унасан” хэмээн уг үйл явдлыг харсан Аннет Шонвилл хэлсэн байна.
Онгоц хувийн эзэмшлийн байшингийн цэцэрлэг дээр унасны дараа оршин суугчид гал унтраахаар гадагш гүйн гарцгаажээ.
Эх сурвалж: ВВС