Радио давтамж, шилэн кабелийн технологийг  нэгтгэж утасгүй сүлжээнд хурдны дээд амжилтыг тогтоожээ

Радио давтамж, шилэн кабелийн технологийг нэгтгэж утасгүй сүлжээнд хурдны дээд амжилтыг тогтоожээ

Лондоны их сургуулийн коллежийн судлаачид утасгүй сүлжээг ашиглан секундэд 938 гигабитийн хурдаар өгөгдөл дамжуулснаар шинэ дээд амжилт тогтоож 5-150 гигагерцийн давтамжийн царааг ашиглаж өмнөх үзүүлэлтээ тав дахин эвджээ.

Тодруулбал энэ технологи нь Их Британид секундэд 100 мегабайтын өгөгдлийг 5G сүлжээгээр татаж авах дундаж хурдаас 9380 дахин хурднаар өгөгдлийг дамжуулдаг учир  өндөр хурдаар өгөгдөл дамжуулах өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангаж чадна гэж судлаачид үзэж байна. Мөн уг амжилтад хүрэхийн тулд эрдэмтэд радио давтамж, шилэн кабелийн технологийг анх удаа нэгтгэж, уламжлалт утасгүй сүлжээний сул талыг арилгажээ. Түүнчлэн 5-50 гигагерцийн давтамжтай ажилладаг электроник, 50-150 цараанд радио давтамж үүсгэдэг фотоникийг ашигласнаар боломжит давтамжийн царааг ихээхэн өргөжүүлж, өгөгдөл дамжуулах ерөнхий хурдыг нэмэгдүүлсэн байна. Харин Wi-Fi болон 5G хөдөлгөөнт холбоо нь 6 гигагерцээс бага давтамжид ажилладаг бөгөөд энэ нь өндөр хурдаар өгөгдөл дамжуулах өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахад учирч байгаа гол бэрхшээл аж.  Мөн “Бид эдгээр саад бэрхшээлийг даван туулахын тулд өндөр хурдны электроник болон миллиметрийн долгионы фотоник технологийг анх удаа нэгтгэсэн бөгөөд уг шинэ арга нь их хэмжээний өгөгдлийг урьд өмнө байгаагүй хурдаар дамжуулах боломжийг олгодог бөгөөд ирээдүйн утасгүй холбоонд чухал ач холбогдолтой” гэж судлаач Жисинь Лю ярисан байна.




Өнөөдөр гахай өдөр

19 цагийн өмнө