Замын-Үүдийн боомтоор түүх, соёлын дурсгалт зүйл нэвтрүүлсэн этгээдэд яллах дүгнэлт үйлджээ

Замын-Үүдийн боомтоор түүх, соёлын дурсгалт зүйл нэвтрүүлсэн этгээдэд яллах дүгнэлт үйлджээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газар түүх, соёлын дурсгалт зүйл улсын хилээр нэвтрүүлсэн Б.Ж-д яллах дүгнэлт үйлдэж, сум дундын шүүхэд шилжүүлсэн байна. 

Тодруулбал, 2024 оны тавдугаар сард Замын-Үүд дэх авто зам шалган нэвтрүүлэх цогцолбороор Монгол улсын түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл болох мөнгөн цөгц, гаанс, бурхан зэрэг эд зүйлсийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн Б.Ж-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 /Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.




Өнөөдөр гахай өдөр

19 цагийн өмнө