Украйнд  болсон халдлагын үеэр 25 хүн шархадсан бөгөөд тэдний дунд гурван сартай хүүхэд байжээ

Украйнд болсон халдлагын үеэр 25 хүн шархадсан бөгөөд тэдний дунд гурван сартай хүүхэд байжээ

Украины хэд хэдэн хот арваннэгдүгээр сарын 8-нд шилжих шөнө Оросын дайралтад өртөж, хүний амь эрсдэж, иргэний дэд бүтцэд хохирол учруулсан гэж бүс нутгийн албаныхан мэдэгдлээ.

Тодруулбал Оросын арми Украины хот, тосгоны иргэний дэд бүтэц рүү чиглэсэн дайралт хийн, энгийн иргэдийг хөнөөж, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, эрчим хүч, усан хангамжийн байгууламжуудыг сүйтгэсээр байгаа юм. Түүнчлэн Киев мужид болсон пуужингийн довтолгооны үеэр дөрвөн машины жолооч нурангид унаж бэртсэн бөгөөд нэг хүний биеийн байдал хүнд гэж бүс нутгийн цэргийн захиргааны дарга Руслан Кравченко мэдэгджээ. Харин өөр нэг мужид халдлагын улмаас 25 хүн шархадсан бөгөөд тэний гурван сартай хүүхэд  байжээ. 

Эх сурвалж: Nexta news 




Өнөөдөр гахай өдөр

20 цагийн өмнө