Согтуурлын зэргээ шалгуулахаас татгалзан шүүгчийн үнэмлэхээ үзүүлж, ёс зүйн зөрчил гаргасан шүүгчид сахилгын шийтгэл оногдуулжээ

Согтуурлын зэргээ шалгуулахаас татгалзан шүүгчийн үнэмлэхээ үзүүлж, ёс зүйн зөрчил гаргасан шүүгчид сахилгын шийтгэл оногдуулжээ

Албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, ажлын үнэмлэхээрээ давуу байдал бий болгохыг санаархсан шүүгчид сахилгын шийтгэл оногдуулжээ. 

Тодруулбал, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Т нь албан үүргээ гүйцэтгээгүй байхдаа тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаагийн ажилтны тавьсан шаардлагыг биелүүлээгүй, зориулалтын хэрэгслээр согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоох ажиллагаа явуулахад өөрийгөө "...шүүгч" гэж мэдэгдсэн тул "Нээлттэй сануулах" сахилгын шийтгэл оногдуулсан байна. Учир нь албан үүргээ гүйцэтгэхээс бусад тохиолдолд шүүгчийн үнэмлэх, тэмдэг ашиглан өөртөө давуу байдал бий болгох, хувийн хэрэгцээнд шүүгчийн үнэмлэх, тэмдэг ашиглах, барьцаа болгон үлдээхийг хориглодог аж. 




Өнөөдөр гахай өдөр

19 цагийн өмнө