ШУУРХАЙ: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлыг тус шүүхийн шүүгч Б.Зориг дэнсэлж байна

ШУУРХАЙ: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлыг тус шүүхийн шүүгч Б.Зориг дэнсэлж байна

Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатнын шүүх хурал яг одоо Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд үргэлжилж байна. 

Нийслэлийн прокуророос "татвар төлөхөөс зайлсхийсэн", "хувь хүний нууцыг задруулсан", "төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан", "мөнгө угаасан", "илт худал мэдээлэл тараасан" гэх 5 зүйл ангиар ялласан сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долдугаар /2024.07.19/ сард хэлэлцэж, түүнд 4.9 жилийн хорих ял оноосон байдаг. 

Харин сэтгүүлч Н.Өнөрцэцэг нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Уг гомдлыг өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх ийнхүү хэлэлцэж байна. Тус хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг дэнсэлж байгаа бол улсын яллагчаар Н.Улсболд, Б.Энх-Эрдэнэ нар оролцож байгаа юм. 




Өнөөдөр гахай өдөр

19 цагийн өмнө