А.Эрдэнэбилэг: Шүүгч Ц.Сайхантуяа, Д.Оюумаа нар төрийн өндөр албан тушаалтнуудад үйлчилсэн байх магадлалтай

А.Эрдэнэбилэг: Шүүгч Ц.Сайхантуяа, Д.Оюумаа нар төрийн өндөр албан тушаалтнуудад үйлчилсэн байх магадлалтай

Өнөөдөр /2024.11.06/ Үндэсний мэдээллийн төвд хувийн хэвшлийнхнийг төлөөлж “Чингис лэнд девелопмент” группын хуулийн хэлтсийн дарга А.Эрдэнэбилэг “захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нартай” холбогдох мэдээлэл өглөө.

Тэрбээр, 2015.04.20-ны өдөр Засгийн газар “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүдийн 1000 км олон улсын өндөр хурдны авто зам барих” ажлын концессын гэрээг цуцлах 158 дугаар тогтоол гаргасан. Энэхүү тогтоолыг цуцлуулах иргэний гомдлыг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа, Д.Оюумаа нар хэрэгсэхгүй болгосон. Энэ нь төрийн зарим өндөр албан тушаалтнуудад үйлчилсэн байх магадлалтай гэв. Ингэснээр Монгол төрийн зарим өндөр албан тушаалтнууд, шүүгчидтэй нийлж Монгол Улсад 2018 онд иж бүрэн ашиглалтанд орох байсан Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүдийн 1000 км урт, 48 метр өргөн, нэг метрийн зузаантай хоёр зуун жилийн настай хурдны замын ажлыг гацаасан болно” гэв.




Өнөөдөр гахай өдөр

20 цагийн өмнө