Угаарын хийн хордлгоос урьдчилан сэргийлэх чиглэлээр “Галлахдаа анхааръя” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна

Угаарын хийн хордлгоос урьдчилан сэргийлэх чиглэлээр “Галлахдаа анхааръя” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Угаарын хийн хордлогод өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэх зорилготой “Эрсдэлээс сэргийлье-2” тусгай арга хэмжээний хүрээнд “Галлахдаа анхааръя” хэсэгчилсэн арга хэмжээг Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газруудтай хамтран 1245 айл өрхийн түлшний хэрэглээ, галын болон пийшин зуухны аюулгүй байдал, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулж, 2450 иргэнд гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээлэл өгч ажиллаж байна.

Хүйтэн, сэрүүний улирал эхэлж байгаа тул иргэд та бүхэн галлагаа хийхдээ зуух пийшингийн бүрэн бүтэн байдалд анхаарч , өглөө, оройд агаар сэлгэлт тогтмол хийх нь гэрт тань угаарын хий хуримтлагдахаас сэргийлнэ. Та бүхэн мэргэжлийн байгууллагаас өгч буюу сэрэмжлүүлэг мэдээллийг хүлээн авч, гал түймрийн аюулаас эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгөө хамгаалан урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг цагдаагийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье. Энгийн дадал эрсдэлээс хамгаална




Өнөөдөр гахай өдөр

20 цагийн өмнө