ВИДЕО: Телевизийн эфирт бусадтай зодолдсон Х.Бат-Ялалтад холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ

ВИДЕО: Телевизийн эфирт бусадтай зодолдсон Х.Бат-Ялалтад холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ

“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Тодруулбал, “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт, ХҮН-ын гишүүн Д.Үүрцайх нар одоогоос хоёр жил гаруйн өмнө буюу 2022 оны дөрөвдүгээр сард телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр маргалдаж, зодолдсон хэрэг гарсан байдаг. Улмаар тус хэргийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан юм.

Тэгвэл өнгөрсөн аравдугаар сард прокуророос Х.Бат-Ялалтад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Одоогоор шүүх хурал товлогдоогүй байгаа аж. 




Өнөөдөр гахай өдөр

19 цагийн өмнө