Б.Батдэлгэр: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нар хэрэг маргааныг шийдвэрлэхдээ ашиг сонирхлоороо хандаж байна

Б.Батдэлгэр: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нар хэрэг маргааныг шийдвэрлэхдээ ашиг сонирхлоороо хандаж байна

“Бүрэн цутгамал” компанийн захирал Б.Батдэлгэр өнөөдөр /2024.11.06/ Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нар хэрэг маргааныг шийдвэрлэхдээ ашиг сонирхлоороо хандаж, шүүх бүрэлдэхүүнийг томилохдоо хайрцаглаж буюу ашиг сонирхлоороо шүүх бүрэлдэхүүнд оролцож байна” гэсэн юм.

Цааш нь, Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана, 49.2-т шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно гэсэн байдаг.

Түүнчлэн, нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 10 сарын 11-ний өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан журамд хэрэг нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хуваарилах, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх, шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох” нийтлэг журам гэж гаргасан. Энэ журмыг Монгол Улсын бүх шүүхийн байгууллагууд анхан болон давж заалдах, дээд шатны шүүх бүгдээрээ энэ журмыг үндэслэж өөрсдөө шүүгчдийн зөвлөгөөнөөс хэрэг маргаан хийх журмуудаа баталдаг. Гэвч Үндсэн хууль болон дээрх журмыг зөрчиж байна” гэсэн юм.

 

 




Өнөөдөр гахай өдөр

19 цагийн өмнө