Маргааш "Чингис хааны одон" хүртэх НҮБ-ын ЕНБД асан Бан Ги Мүн дөнгөж сая Монголд хүрэлцэн ирлээ

Маргааш "Чингис хааны одон" хүртэх НҮБ-ын ЕНБД асан Бан Ги Мүн дөнгөж сая Монголд хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ-аас сайшаан дэмжиж, 21 дүгээр тогтоол баталснаар Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон "Чингис хаан" одонг 2005 оноос олгож эхэлсэн билээ. 

Энэ дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнгөрсөн сарын 30-ны өдөр /2024.10.30/ "Чингис хаан" одон хүртэх 18 дахь эрхмээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн тодорсныг зарласан юм. Одон гардуулах ёслол “Монгол бахархлын өдөр” буюу маргааш Төрийн ордонд болно. Тэгвэл НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн дөнгөж сая Монголд Улсад хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр түүнийг угтав. 




Өнөөдөр хулгана өдөр

57 минутын өмнө