Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэлнэ

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэлнэ

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний хооронд гэр хорооллын айл өрхийн шөнө, оройн цагаар хэрэглэсэн цахилгааны төлбөрийг хөнгөлдөг билээ.

Уг хөнгөлөлтөд төлбөрийн үлдэгдэлгүй, хоёр тарифт тоолууртай хэрэглэгчид хамрагдах бөгөөд 21.00 цагаас 06.00 цаг хүртэлх хэрэглэсэн цахилгааны тарифыг хөнгөлөх юм. Энэ онд 200 мянга орчим айл өрх хөнгөлөлтөд хамрагдах төлөвтэй байгаа аж. Уг хөнгөлөлтөд улсын төсвөөс 30 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. 




Өнөөдөр гахай өдөр

20 цагийн өмнө