Монгол Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсын аялал жуулчлал, соёлын хамтын ажиллагааг сайжруулах, Монгол Улсынхаа үндэсний бахархал, өв соёлын сурталчилгаа болох уран зураг, гар урлал, ноос ноолууран бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд таниулах үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилтын хүрээнд Дубайн үнэт эдлэл, хувцас загварын арга хэмжээнд Монголын үндэсний бренд бүтээгдэхүүний танилцуулах "MODERN MONGOLIA 2024" төсөл арга хэмжээг Монгол Улсын соёлын элч Б. Гантогоо санаачилж АНЭУ-д суугаа ЭСЯ, BZ showroom хамтран зохион байгууллаа.
Тус арга хэмжээний нэгдүгээр шатны арга хэмжээ Dubai mall, дотор байрладаг Кempinski зочид буудалд 2024 оны аравдугаар сарын 20-ний өдөр эхэлж, Канад, Солонгос, Араб, Энэтхэг зэрэг олон орны улс төр бизнесийн төлөөлөгчидөд "MODERN MONGOLIA 2024" apга хэмжээнд оролцож буй жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнтэй танилцаж маш өндөр сэтгэгдэлтэй байлаа.
Ёслолын ажиллагааны үеэр АНЭУ-ын угсаа залгамжлагч ханхүү "Н.H Sheikh Hamden bin Rashid Al Maktoum-ийн ажлын албаны дарга, Удирдах зөвлөлийн гишүүн Mirza Al Sayegh АНЭУлс болон булангийн орнуудад Монгол Улсынхаа соёл урлаг, аялал жуулчлал, үндэсний брэндүүд ноос ноолууран бүтээгдэхүүн сурталчлах ажлыг санаачлан тасралтгүй амжилттай зохион байгуулж байгааг онцлон тэмдэглэж, Монгол Улсын Соёлын Элч Б.Гантогоод "EXCELLENCE CULTURE" шагналыг гардууллаа. Монгол Улсаа сурталчилах, үндэсний бренд бүтээгдэхүүний танилцуулах "МODERN MONGOLIA 2024" арга хэмжээ энэ оны арванхоёрдугаар сарын 20 хүртэл гурван үе шаттайгаар зохион байгуулагдлаа.