Нийслэлийн 385 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байгаа билээ.
Тэгвэл тэгш ой тохиож буйтай холбоотойгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин нар өнөөдөр /2024.10.31/Нийслэлийн ИТХ-ын дарга болон Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан үе үеийн удирдлагууд, Нийслэлийн ИТХ-ын ажлын албанд ажиллаж байсан ахмадуудад Нийслэлийн 385 жилийн ойн медаль гардуулж, хүндэтгэл үзүүллээ.