Шатахуун тээвэрлэж явсан машин тулгуур багана мөргөсний улмаас 0.2 тн шатахуун асгарчээ

Шатахуун тээвэрлэж явсан машин тулгуур багана мөргөсний улмаас 0.2 тн шатахуун асгарчээ

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Найрамдал багийн автозамын зорчих хэсэгт ачааны автомашин цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана мөргөсний улмаас шатахуун асгарч гал гарах эрсдэл үүсээд байна гэсэн дуудлагыг аравдугаар сарын 30-ны өдрийн 12:52 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ш-ийн “Volvo FH440” том оврын ачааны автомашин цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана мөргөж, 0.2 тн шатахуун асгарсан байсныг 15 минут ажиллан саармагжуулж, Гал түймрийн улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгчээ.