Сандерландад байрладаг өрхийн эмч Томас Кван 24 км-ийн цаана амьдардаг ээжийнхээ гэрт зүсээ хувирган очиж, найз залуу болох 72 настай Патрик О’Харад "Covid-19"-ийн давтан тун тарьсан аж.
Тодруулбал хяналтын камерын бичлэгийн тусламжтайгаар Кванийг олж, тогтоосон байна. Мөн уг тариа нь "Covid-19"-ийн вакцин бус пестицид гэх хорт бодис байсан гэж таамаглаж буй бгөөд үүнээс болж О’Хара арьс,мах иддэг ховор өвчин тусч, эрчимт эмчилгээнд оржээ. Прокурор Томас Макэйпис шүүхэд хэлэхдээ, "Кван ээжийгээ нас барсны дараа үл хөдлөх хөрөнгийг нь өвлөн авах хүсэлтэй байсан тул урт хугацааны найз залуу, хамтран амьдрагч О’Хараг хөнөөх шаардлагатай болсон" гэсэн юм. Тэгвэл хортой тариа тариулсны маргааш О’Харагийн гар цэврүүтэж, маш ихээр өвдөж буй бөгөөд эмнэлгийн тусламж авахаар очход үхжилт фасцит гэж оношлогджээ. Уг тархалтыг зогсоохын тулд гарных нь нэг хэсгийг тасалсан бөгөөд О’Хара хэдэн долоо хоног эрчимт эмчилгээнд хэвтэж байна. Мөн түүний гэрт цагдаа нар нэгжлэг хийж, хүнцэл, шингэн мөнгөн ус зэрэг олон тооны химийн бодис, мөн химийн зэвсгийн рицин хийхэд ашиглаж болох кастор шош олоод байна. Краун прокурорын албаны Кристофер Аткинсон хэлэхдээ, Кван хорыг тодорхойлохоос татгалзсан нь "хохирогчийн эрүүл мэнд улам дордох боломжийг олгосон" гэжээ. Хохирогч О’Харагийн амийг хөнөөх оролдлого амжилтгүй болсон ч үр дагавар нь аймшигтай хэвээр байгаа юм. Мөрдөн байцаалт дууссаны дараа Кван ял авахаар шийдвэрлэгдээд байна.