П.Наранбаяр: Багш нарт мэргэшлийн зэрэг олгох журмыг эцэслэн баталсан тул холбогдох нэмэгдэл цалинг нөхөж олгоно

П.Наранбаяр: Багш нарт мэргэшлийн зэрэг олгох журмыг эцэслэн баталсан тул холбогдох нэмэгдэл цалинг нөхөж олгоно

Цэцэрлэгийн багш, арга зүйч, эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтанд мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох шинэчилсэн журмууд Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд бүртгэгдэж, эцэслэн батлагдлаа.

Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр, "Зэргийг гаргахын тулд бид удаан хугацаанд ажиллалаа. Олон багш нараас асууж, олон нийтээр хэлэлцэж, байгууллагуудтай ярилцаж, саналыг нь тусгасан. Энэ журам батлагдснаар багш нарын зэргийг ямар албан тушаалтан, ямар журмаар, хэдэн жилийн хугацаанд хүчинтэй байхаар олгох зэрэг асуудал бүрэн шийдэгдэж байгаа. Тав, таван жилээр алгасахгүй олгох үндсэн зарчимтай ч онцгой амжилт гаргаж байгаа багш нарт хугацаа харгалзахгүй олгох уян хатан зохицуулалт орсон" гэв. 

Өнгөрсөн онд Боловсролын багц хууль батлагдсанаар Мэргэжлийн зэрэг олгох, хасах журам хүчингүй болж, тухайн жилд шалгуур хангасан багш нарт “Зөвлөх” мэргэшлийн зэрэг олгох шийдвэр баталгаажилгүй өдийг хүрсэн. Үүнтэй холбоотойгоор журмуудыг шинэчлэн боловсруулж, хүчин төгөлдөр болсон тул багш нарт мэргэшлийн зэрэг болон холбогдох нэмэгдлийг 2025 оны 9-р сараас эхлэн нөхөж олгох юм. Журмын төслүүдийг хуульд заасны дагуу олон нийтэд хэлэлцүүлж, холбогдох байгууллагуудаас саналыг аван боловсруулсан байна. Шинэчилсэн журмуудад мэргэшлийн зэргийн хүчинтэй хугацааг хадгалах, зэргээ 2-3 удаа бататгасан тохиолдолд байнга хүчинтэйд тооцох, онцлох амжилт гаргавал хугацаанаас нь өмнө зэрэг олгох гэх мэт зохицуулалтыг тусгажээ.

ВИДЕО: