Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд нийт 7,700 гаруй лифт байдгаас ашиглалтын хугацаа дууссан 130, ашиглалтын шаардлага хангаагүй 40 лифт буюу хуучны орон сууцны барилгын нийт 170 лифтийг шинэчлэхээр төлөвлөж, одоогийн байдлаар 146 лифтийг шинэчлээд байна.
Тодруулбал "Улаанбаатар лифт" ОНӨТҮГ-ын дарга Д.Ган-Эрдэнэ, “Лифтний насжилт 20-25 жил байдаг боловч нийслэл дэх ашиглалтын шаардлага хангаагүй лифтнүүдийн 90 хувийг 30-аас дээш жил ашиглаад байгаа юм. Өмнөх жилүүдэд улс, нийслэлээс төсвийн хөрөнгийг бүрэн шийдэхгүй байгаагаас шалтгаалан лифт шинэчлэлт удаашралтай байсан. Харин 2020-2024 онд уг ажлыг эрчимжүүлж, хуучны орон сууцны барилгын 170 лифтийг шинэчлэхээр төлөвлөснөөс 146 лифт шинэчилсэн бөгөөд хэрэгжилт 90 хувьтай байна. Ингэснээр 5800 өрхийн 23 мянга гаруй оршин суугч шинэ лифтээр аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж буй” гэлээ.