Оскарын наадмын шалгаруулалтад "Баавгай болохсон" кино оролцохоор боллоо

Оскарын наадмын шалгаруулалтад "Баавгай болохсон" кино оролцохоор боллоо

Найруулагч П.Золжаргалын “Баавгай болохсон” УСК-г Монголын кино урлагийн зөвлөлөөс Оскарын  наадмын эхний шатны шалгаруулалтад оруулахаас татгалзсан шийдвэрийг гаргасан юм. Уг шийдвэрийг үзэгчдийн зүгээс хүчтэй эсэргүүцэн санал гомдлоо ирүүлсэн билээ.

Тэгвэл тус киног АНУ-ын академийн авардсын шалгаруулалтад оролцох эсэхийг иргэдээс санал хүсэлт авч гарын үсэг цуглуулаад байсан юм. Олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсны эцэст өнөөдөр /2024.09.28/-ний өдөр Монгол Кино урлагийн зөвлөлөөс “Баавгай болохсон“ киног 97 дахь удаагийн Оскарын кино наадамд Монгол Улсын нэрийн өмнөөс эхний шатны шалгаруулалтад илгээх шийдвэрийг гаргасан байна.