Тээврийн прокурорын газраас 2024 оны наймдугаар сарын байдлаар Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд үйлдэгдсэн жолооны эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн 242 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Согтуугаар автомашин жолоодож эрхээ хасуулсан хүн дахин согтуу автомашин жолоодсон тохиолдол Чингэлтэй дүүрэгт хамгийн их бүртгэгдсэн байна. Тодруулбал, Нийслэлийн Налайх Багахангай дүүрэгт 15, Сүхбаатар дүүрэгт 32, Багануур дүүрэгт 50, Хан-Уул дүүрэгт 51, Баянгол дүүрэгт 60, Сонгинохайрхан дүүрэгт 67, Баянзүрх дүүрэгт 94 байгаа бол Чингэлтэй дүүрэгт 103 хэрэг бүртгэгджээ.
Өмнөх оны мөн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүн дахин автомашин жолоодсон тохиолдол 1029 гарч байсан бол хуулийн хариуцлагыг чангаруулж эрүүгийн хариуцлага хүлээлгэх болсонтой холбоотойгоор 2 дахин буурсан байна.