Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр /2024.9.16/ “45 хоногийн сургалтад хамруулж багшийн эрхийн үнэмлэх олгох” талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр “Үнэн ба зөв нам”-ын дарга асан А.Отгонбаатар түүн рүү өндөг шидэж, биед нь халдсан хэрэг явдал гарсан.
Энэхүү хэрэг явдлыг зогсоож “Үнэн ба зөв нам”-ын дарга асан А.Отгонбаатартай нударга зөрүүлсэн эрхэм нь П.Наранбаяр сайдын зөвлөх Т.Отгонбаатар гэгч ажээ. Тэрбээр ХҮН намаас НИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн 2-р тойрогт нэр дэвшиж байгаа аж.
Тэгвэл сайдын зөвлөх Т.Отгонбаатар болон “Үнэн ба зөв нам”-ын дарга асан А.Отгонбаатарын нударга зөрүүлж буй шинэ бичлэг цахим орчинд нийтлэгдсэн байна. Тус бичлэгт, "А.Отгонбаатар нь Боловсролын сайд П.Наранбаяр руу өндөг шидсэний дараа сайдын зөвлөх Т.Отгонбаатар түүнийг түлхэх ба "Төрийн хамгаалалт үүнийг аваарай" гэж хэлээд цохиж байгаа" нь дүрс бичлэгт үлджээ. Харин үүний хариуд “Үнэн ба зөв нам”-ын дарга асан А.Отгонбаатар, "чи яагаад цохиод байгаа юм бэ" гэх ажээ.
ВИДЕО:
Боловсролын сайд П.Наранбаяраа‼️
— The ЮҮХҮҮ (@JagaaRT) September 16, 2024
"Шинэ Монгол" сургуульдaa 45 хоног курст
суусан хүнийг багшаар авах байсан уу⁉️❗️
Хувийн сургуульдаа бол хэзээ ч үгүй биз
Улсын сургуульд харин болох юм байна!pic.twitter.com/emh85t5e8D