Ирэх долоо хоногийн лхагва гаргаас ихэнх нутгаар хүйтэрнэ

Ирэх долоо хоногийн лхагва гаргаас ихэнх нутгаар хүйтэрнэ

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, өнөөдөр, маргаашдаа нутгийн өмнөд хэсгээр бага зэрэг дулаарна. Тодруулбал, маргааш буюу энэ сарын 16-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар, энэ сарын 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 18-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно.

Салхи энэ сарын 16-нд нутгийн хойд хэсгээр секундэд 14-16 метр, энэ сарын 17-нд зарим газраар, 18-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Ирэх долоо хоногийн мягмар гараг буюу энэ сарын 17-нд нутгийн баруун хойд хэсээр, энэ сарын 18-н буюу ирэх долоо хоногийн Лхагва гаргаас эхлэн ихэнх нутгаар хүйтэрч, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө цочир хүйтэрч -1...-6 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +17...+22 градус, бусад нутгаар шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +13...+18 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.