Номын баяр өнөөдрөөс эхлэн төв талбайд гурван хоног үргэлжилнэ

Номын баяр өнөөдрөөс эхлэн төв талбайд гурван хоног үргэлжилнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлиг”, “Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль” “Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 44 дүгээр тэмдэглэлээр 2024 оныг “Үндэсний бичиг, соёлын жил болгон зарласны дагуу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024” намрын үйл ажиллагааг 2024 оны есдүгээр сарын 13-22-ны өдрүүдэд "Үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдэлье" уриатайгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байна.

Тус тэмдэглэлт өдрүүдийн нээлтийн үйл ажиллагаа нийслэл Улаанбаатар хотноо Д.Сүхбаатарын талбайд есдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд 36 дахь удаагийн “Номын баяр”-аар эхэлж, нийтийг хамарсан үзэсгэлэн, уралдаан, өдөрлөг, уулзалт зэрэг “Үндэсний бичиг соёл”-оо сурталчилсан, ном унших идэвх санаачилгыг өрнүүлсэн арга хэмжээг улс даяар зохион байгуулна.