Өнөөдөр /2024.09.11/ хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх аргачлалыг хавсралтаар баталж, тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгасан байгаа юм. Тэгвэл бид энэ талаар эх сурвалжаас тодруулахад, "Тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэхээр Засгийн газраас энэхүү аргачлалыг баталсан" гэсэн мэдээллийг өглөө.