Баянмонгол чуулгын “Urban Rhythm” цэвэр жазз тоглолт есдүгээр сарын 21-нд тоглогдоно

Баянмонгол чуулгын “Urban Rhythm” цэвэр жазз тоглолт есдүгээр сарын 21-нд тоглогдоно

Төрийн Соёрхолт Баянмонгол чуулгын “Urban Rhythm” буюу Хотын Хэмнэл нэртэй цэвэр жазз гэх тодотголтой тоглолт энэ есдүгээр сарын 21-ны өдөр Улсын Филармонийн концертын танхимд тоглогдохоор болжээ.

Монголын ууган хамтлагуудын нэг болох Баянмонгол чуулга нь энэ удаагийн тоглолтдоо дэлхийн жазз хөгжмийн шилдэгүүд болох Жако Пасториус, Фрэнк Фостер, Эрик Мияаширо зэрэг эрхмүүдийн уран бүтээлээс гадна Монгол ардын Самгалдай, Хөх торгон цамц, Мандах нар зэрэг дуунуудыг шинэчлэсэн жазз найруулгаар үзэгч, сонсогчдодоо хүргэх ажээ.

Тоглолтод Дуучин Наагий, Жожо, Эжи нараас гадна зочин уран бүтээлчээр ХБНГУ-аас Робин Хенн, Лони Липп зэрэг дуучид оролцоно.

Хэмнэл хурдан, удаан, энгийн, төвөгтэй гээд ямар ч байж болно. Тоглолт есдүгээр сарын 21-ний өдөр 18:00 цагаас Улсын Филармонийн Концертын Танхимд болно. Тасалбарыг https://ticket.mn/event/2249/ болон Улсын Филармонийн кассаас авах боломжтой.  Дэлгэрэнгүй мэдээллийг 88003041, 95500027-с