ШУУРХАЙ: "Эрдэнэт үйлдвэр"-ийн Т.Батмөнхтэй хамт тус үйлдвэрийн хэд, хэдэн албан тушаалтныг шалгаж эхэлжээ

ШУУРХАЙ: "Эрдэнэт үйлдвэр"-ийн Т.Батмөнхтэй хамт тус үйлдвэрийн хэд, хэдэн албан тушаалтныг шалгаж эхэлжээ

"Эрдэнэт үйлдвэр"-т бүртгэлтэй “Лексус-570” автомашиныг акталж, 16 саяар авсан хэрэгт холбогдож байсан "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий инженер Т.Батмөнхийн ажлын байр болон хувийн сууцанд Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн өдрүүдэд нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн ам.доллар, эртний эдлэл зэргийг илрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Т.Батмөнхийг одоогоор цагдан хориогүй, гадуур мөрдөн шалгаж байгаа аж. Мөн түүнтэй хамт "Эрдэнэт үйлдвэр"-ийн хэд, хэдэн албан тушаалтныг шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. 

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий инженер Т.Батмөнх нь соёлын өвийн хууль бус худалдааг хийхдээ хууль бусаар олсон орлого байж болзошгүй валют арилжаагаар хийсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм.