Самар түүх хугацааг наашлуулах боломжийг судлах үүрэг өглөө

Самар түүх хугацааг наашлуулах боломжийг судлах үүрэг өглөө

Хуш модны самар түүх, бэлтгэхтэй холбоотой иргэдээс ирж буй санал, гомдол ихээр гарч байна.

Ойн дагалдах баялгийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах дээд хэмжээг аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрээр тухайн оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор тогтоодог. Тэгвэл зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө хуш модны самрын болц гүйцсэн нөхцөлд холбогдох зохицуулалтыг хийж, хугацааг наашлуулах боломжтой эсэх асуудлаар мэргэжлийн байгууллагууд болон иргэд, ААН-үүдийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах үүрэг чиглэл өглөө.