Их Британийн "Green Flag Award"-ийн шинжээчид есдүгээр сарын 8-ны өдөр "Рио Тинто" Монгол компанийн бүтээн байгуулсан “Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн”-д ажиллалаа.
"Green Flag Award" буюу нийтийн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн стандарт, шаардлага тогтоож баталгаажуулах үйл ажиллагаа анх 1997 онд Их Британид эхэлж байсан юм. Өдгөө Скандинавын орнуудад 24, Мексикт 10, Ойрх Дорнодод 56, Австралид 8, Шинэ Зеландад 30 гаруй цэцэрлэгт хүрээлэн энэхүү стандартыг хангаад байна. Тэгвэл "Рио Тинто" Монгол компани нь шинээр бүтээсэн цэцэрлэгт хүрээлэнгээ олон улсын стандартад нийцүүлж, Монгол Улсад төдийгүй төв Азидаа анх удаа Green Flag Award хүртжээ.