Дуучин Т.Баясгалан "Смарт" сургуулийн барилгыг давхар худалдсанаас, хамгаалалтын залуучууд багш, сурагчдыг дотогш нэвтрүүлэхгүй гэж үймээн дэгдээжээ

Дуучин Т.Баясгалан "Смарт" сургуулийн барилгыг давхар худалдсанаас, хамгаалалтын залуучууд багш, сурагчдыг дотогш нэвтрүүлэхгүй гэж үймээн дэгдээжээ

Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг дэвсгэр Арцатын аманд байршилтай ерөнхий боловсролын “Смарт” сургуулийн хичээлийн байрны маргааны улмаас сургалтын үйл ажиллагаа доголдоход хүрчээ.

Энэ талаар “Смарт” сургуулийн Үйл ажиллагаа хариуцсан захирал  Ш.Хэрлэн өнөөдөр мэдээлэл өгөв. “Смарт” сургууль нь 780 гаруй сурагчтай бөгөөд дуучин Т.Баясгалангийн нэр дээр байсан хичээлийн уг байраа “Худалдах, худалдан авах гэрээ”-гээр 2024 оны гуравдугаар сард авсан байна. Гэвч уг байрыг өмчлөгч дуучин Т.Баясгалан сургуулийн зориулалттай энэ барилгаа давхар худалдаж, Бэлэглэлийн гэрээгээр иргэн н.Лхамсүрэнд шилжүүлсэнтэй холбоотойгоор маргаан эхэлсэн аж.  Шүүхээс өмчийн маргаан бүрэн шийдвэрлэгдэх хүртэл сургуулийн үйл ажиллагааг доголдуулах байх, захирамж гарсан боловч шүүхийн шийдвэрийг зөрчиж, сургалтын үйл ажиллаганд удаа дараа саад учруулах болсон байна. 

Смарт” сургуулийн Үйл ажиллагаа хариуцсан захирал  Ш.Хэрлэн энэ талаар "Есдүгээр сарын 9-ний даваа гарагийн өглөө багш, сурагч, сургуулийн ажилтнууд сургуульдаа ирэхэд том биетэй 20-30 залуусыг авчирч, багш сурагчдыг дотогш нэвтрүүлэхгүй гэж үймээн боллоо. Хоёр тал маргалдсаны эцэст бид сургуульдаа орж, хичээл эхэлсэн боловч үүнээс болж олон зуун сурагч буцаж сургалтын үйл ажиллагаа тасалдлаа. Өмчийн маргаантй холбоотой сургалтын үйл ажиллагаанд саад учруулсан үйлдэл удаа дараа гарч байсан боловч энэ хууль бус үйлдэл хэрээс хэтэрсэн тулд бид арга буюу хэвлэлд мэдээлэлд хандаж байна" гэлээ.