"Парис 2024" паралимпын наадмын -90 кг-ын жинд зодоглох Б.Баттөгсөөс допинг илэрсэн байж болзошгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэрбээр өнөөдөр /2024.09.07/ 15:30 цагаас барилдах хуваарьтай байсан юм. Тэгвэл Б.Баттөгс нь хуваарийн дагуух барилдаандаа зодоглосонгүй. Тэрбээр Итали улсын тамирчин Valerio Romano Teodori-той барилдах байсан учир түүнд ялалтыг өгч Valerio Romano Teodori шөвгийн 16-д шалгарч үлджээ. Нэг үгээр хэлбэл, допинг илэрсэн гэх асуудлаар Б.Баттөгс нь паралимпын наадмаас хасагдсан нь ийнхүү баталгаажлаа.
Харин албаныхан энэ талаарх мэдээллийг одоо хүртэл өгөөгүй, нууцалсан хэвээр байгаа бөгөөд шууд дамжуулалт хийж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд "Бэртлийн улмаас" гэх тайлбарыг өгсөн гэдгийг тайлбарлагч нар хэллээ.