Боловсролын Зээлийн Сангийн ажлын албаны даргаар О.Сийлэгмааг томилжээ. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр "Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргаар О.Сийлэгмааг томилов. Боловсролын зээлийн санг илүү ил тод болгож, хүнээс хамаарсан байдлыг бууруулахыг даалгав. О.Сийлэгмаа нь боловсролын зээлийн сангийн асуудлаар нийгэмд шүгэл үлээсэн хүн билээ" хэмээн мэдээлжээ.
О.Сийлэгмаа нь үүнээс өмнө БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан юм. Тэрбээр "БЗС-гийн мэдээлэл энгийн иргэдэд хүрдэггүй. Төрийн албан тушаалтнууд өөрсдөө ашигладаг, хязгаарлагдмал хүрээтэй" хэмээн шүүмжилж, "шүгэл үлээж" байсан нэгэн юм.